Бидний тухай

Бидний тухай товч түүх

2003 оны 3 дугаар сард анхлан бие хамгаалагч, хамгаалалтын ажилтан бэлтгэх сургалтын төв хэлбэрээр үүсгэн байгуулагдсан. Улмаар өөрсдийн сургаж бэлтгэсэн залуусын мэдлэг чадварт тулгуурлан, иргэд, байгууллагын өмч хөрөнгийг хамгаалах хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг авч, “СОР Секьюрити” оноосон нэртэй аюулгүй байдал, хамгаалалтын алба болон бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийж, ажиллаж эхлэснээс хойш өнөөдөр 10 жилийн ойтойгоо золгож байна.


Бидний үйл ажиллагаа

Манай алба нь 20-45 насны бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой 120 гаруй ажилтан, албан хаагчтай. Сургалтын алба нь бүрэн тоноглосон бэлтгэл сургуулилттай байртай. Хамгаалалтын ажилтан бэлтгэх 21 хоногийн сургалтанд хамрагдсанаар Самбо, Кик бокс, Каратегийн болон бүх төрлийн тулааны спортоор хичээллэх ба сургалтыг хар бүс 1,2-р даннтай багш дасгалжуулагч удирдан явуулдаг түүнчлэн хуульч, эрх зүй, галт болон хийн буу, зэвсгийн мэргэжилтэн, багш нарын удирдлаган дор ажилтнууддаа 7 хоногт 2 удаа албаны тусгай бэлтгэл, хуулийн хичээлд хамруулан байнгын бэлтгэлтэй байлгаж улиралд 2 удаа биеийн тамирын болон хуулийн шалгалт авч зэрэг олгодог.
Албандаа 20-45 насны бие бялдарын хөгжил сайтай, эрүүл мэндийн зохих шаардлага хангасан гэмт хэрэгт холбогдож байгаагүй залуусыг сонгож авч дотоод сургалтандаа үнэ төлбөргүй хамруулж ажлын байраар хангаж, хүний нөөцөө бэлтгэж байдаг.
Албан хаагчид байгууллагын онцлогийг тусгасан ялгах тэмдэг бүхий дүрэмт хувцас, обьектийн онцлогт тохируулсан нэг бүрийн тусгай хэрэгсэл, галт зэвсэг, албаны нохой, сум үл нэвтрэх хантааз, богино долгионы радио станц, эргүүл шалгалтын автомашин зэрэг тоног төхөөрөмжөөр хангагдсан. Компанийн төвд 24 цагаар оператив жижүүр томилогдсон, машинтай шуурхай бүлэг хамгаалагч нарыг үүрэгжүүлэн 30 минут тутамд радио станцаар цагийн мэдээг тогтмол авч ажилладаг. Шаардлагатай үед 24 цагаар үүрэг гүйцэтгэж буй автомашинтай шуурхай бүлэг очиж аливаа гарсан хэрэг зөрчил дутагдалтай гэмт халдлага зэргийг шуурхай таслан зогсоох арга хэмжээ авч ажилладаг.

Сүлд дуу

Бидний бичлэг


БИДНИЙ УРИА

Байнгын Сайжруулалт – Бидний Амжилтын Үндэс


БИДНИЙ БАХАРХАЛ

Аюулгүй Байдал Хамгаалалтын Байгууллагын үйл ажиллагааны онцлог нь цэрэгжилт байдал, зөв шудрага ёс суртахуун, үүрэг хариуцлага, дээд зэргийн сахилга бат зохион байгуулалтыг шаардаж байдаг. Үүнийг хэрэгжүүлсэн чанартай үйл ажиллагааг хангахын тулд бид 10 жилийн үйл ажиллагааны туршлага дээр тулгуурлан өөрсдийн боловсруулсан тусгай стандарт, хэм хэмжээг мөрдлөгө болгон ажиллаж мэргэжлийн мэдлэг, ур чадварыг эрхэмлэсэн хариуцлага хүлээж итгэл даах үнэ цэнэтэй эвсэг хамт олныг бий болгож чадсан. Энэ байдлаараа бид бусдаас ялгарч чаддаг бөгөөд энэ нь манай байгууллагын давуу тал амжилтын үндэс хэмээн үздэг.


БИДНИЙ ЗОРИЛГО

Монгол улсын нутаг дэвсгэр дээр хуулийн дагуу оршин амьдарч байгаа дотоод, гадаадын хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчийн эрүүл мэнд, өмч хөрөнгийн бүрэн бүтэн байдал, учирч болзошгүй аливаа гэнэтийн болон төлөвлөсөн гэмт үйлдлийг таслан зогсоож, аюулгүй орчинг бүрдүүлэх мэргэжлийн ур чадвартай үндэсний шилдэг хамгаалалтын алба болох нь бидний үндсэн үүрэг, эрхэм зорилго мөн.


Бидний зарчим

Өөрсдийн үнэт хөрөнгө болсон ажиллах хүчин болон үйлчлүүлэгчдийг ажлын байрны эрсдэл, гэмтлээс урьдчилан сэргийлж аюулгүй ажиллагааны дүрэм журам стандартыг чандлан мөрдөж ажилласнаар “ОГТ ЭРСДЭЛГҮЙ” байх нөхцлийг бүрдүүлэх.


БИДНИЙ ҮЙЛЧИЛГЭЭ

Үйлчилгээний төрөл:

Уул уурхайн хамгаалалт

Баяжуулах болон боловсруулах үйлдвэрийн хамгаалалт

Барилга байгууламж, үйлдвэр үйлчилгээний газрын хамгаалалт

Хувийн шадар хамгаалалт

Анхны тусламжийн үйлчилгээ

Хөдөлмөр Хамгаалал, Аюулгүй Ажиллагааны Менежемент

- Сургалт
- Зөвлөгөө
- Хяналт

ХАМГААЛАГЧИЙН ТАНГАРАГ

СОР хамгаалалтын албаны хамгаалагч миний бие тангараглах нь:

Гэрээгээр хүлээсэн үүрэг, хууль журам, хүнлэг ёсыг сахиж, хамгаалагч хэмээх эрхэм албыг дээдэлж, ажил үүргээ биелүүлэхдээ байгууллагын дотоод эв нэгдэл, сахилга дэг журмыг чандлан мөрдөж, үүрэг даалгаврыг ёсчлон биелүүлж, өөрийн эрх үүргийн хэмжээнд буюу Сор хамгаалалтын албаны хамгаалалтанд буй аливаа хүний амь нас, эрүүл мэнд, обьект, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг тэргүүн зэргийн ур чадвар, авхаалж самбаа, сонор сэрэмж гарган хамгаалж ажиллахаа батлан тангараглаж байна. Хамгаалагч би:
Аливаа зөрчил дутагдалтай үл эвлэрнэ
Албаны нэр хүндийг өндөрт өргөнө
Үнэнч шударгыг ямагт эрхэмлэнэ
Үүрэг хүлээвэл үл няцна
Үг үйлдэлдээ хариуцлага хүлээн, сэтгэл зүтгэлтэй ажиллахаа батлан тангараглаж байна.
Хэрэв өргөсөн тангарагаасаа няцваас итгэл эвдсэнд тооцож, хамт олон,хуулийн өмнө хариуцлага хүлээхэд бэлэн гэдгээ батлан ТАНГАРАГЛАЯ ТАНГАРАГЛАЯ ТАНГАРАГЛАЯ


ГАДААД ХАРИЛЦАА

CPA групп нь 1997 он байгуулагдсан. Уул уурхай хамгаалалт, далайн тээвэрлэлт боомтын хамгаалалт, аюулгүй ажиллагаа тусгай сургалт, хамгаалалтын зөвөлгөө зэрэг бүхий л төрлөөр үйлчилгээ үзүүлж буй Австрали улсын томоохон байгууллагын нэг юм. Байгууллагын төв нь Австрали улсын Brisbane хотод байдаг. CPA group нь одоогоор доорхи долоон чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна:

Манай байгууллага нь CPA group-тэй 2013 оноос эхлэн хамтран ажиллаж байгаа бөгөөд 2013.07-р сард хийсэн санамж бичгийн хүрээнд:

1. Техник-г хөгжүүлэх, ажиллах хүчийг чанаржуулах

2. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аюулгүй ажиллагааны сургалтын хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх

3. Монгол улсын уул уурхай дэд бүтэц бусад салбарт аюулгүй байдлыг хангах

4. Сургалтын бааз, тоног төхөөрөмж бэлтгэх хөгжүүлэх

5. Харилцан ашигтай байх бизнесс-н бүхий л нөхцөлд хамтран ажиллахаар гэрээ байгуулан ажиллаж байна.

Зураг үзэх

Гишүүн байгууллага

Монголын уул уурхайн үндэсний ассоциаци
Монголын уул уурхайн үндэсний ассоциаци
Монголын жудо бөхийн холбооны гишүүн
Монголын жудо бөхийн холбооны гишүүн
Монголын хамгаалалтын холбоо
Монголын хамгаалалтын холбоо

Харилцагч байгууллагууд

Шанжин-Орд ХХК

Казмон Контакт ХХК

Эй Эм Эф ХХК

Кевин Инвест ХХК

ХАОЁН ХХК

Жянси ХХК

Эм Ди Эф И ХХК

Яаньтай-Уул ХХК

Дунфанлунма ХХК

Мөнх Болор Хүрээ ХХК

МСТТ ХХК

Хэрлэн Импекс ХХК


Холбоо барих

Хаяг

  • www.sorsecurity.mn
  • hr@sorsecurity.mn
  • ceo@sorsecurity.mn
  • Баянзүрх дүүрэг, 15-р хороо, 13-р хороолол, Somang plaza 505 тоот

    Хамтран ажиллах тухай мэдээ, мэдээлэл:
    98064999 98134999 94114999
    Хүний нөөцийн алба:
    99164999 98004999